Matrix Destiny уншлага

166,666₮

Миний тухай: 

Миний хөөрхөн бие 2012 оноос хойш астрологи, сүнслэг амьдрал, шулмын зан үйл тухай сурч ирсэн хүн байгаа. 2012 оноос өмнө, тоон зурхай, барууны, өмнөдийн зурхайд маш их сонирхолтой судалдаг байсан ч яг 2012 оноос хойш хичээл шиг тууштай сурч эхэлсэн юм. Мэдээж улам их сурах тусам, улам их сураагүй, сурах ёстой зүйл байдаг гэдгийг ойлгож авсан. Ийнхүү одоо астрологи уншлага, тоон зурхай, тарот уншлага, Human Design, Matrix Destiny гэх мэтийг сураад, бусдадаа заах хэмжээнд хүрээд явж байна. 


Энэ хугацаанд маш олон хүмүүст уншлага хийж, өөрийн мэдлэг чадварын улам хөгжүүлж ирлээ. Олон жилийн туршлагатай тул вэдик зурхай мөн сурч, вэдик зурхай натал зурхайгаас илүү тохиромжтой таардаг, мөн дэлгэрэнгүй практик мэдээлэл өгдгийг ойлгоод мөн сурсан мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцахаар уншлагаа албан ёсоор хийж эхэлж байнаа. 

Уншлагын үед би өөрийн сурсан сэтгэлзүйн мэдлэг, мөн сүнслэг ертөнцийн тухай сурсан мэдлэгээ ашиглан танд чадах чинээгээрээ туслах болно.



Matrix Destiny гэж юу вэ?  

Matrix Destiny бол Тоо Судал (Numerology) дээр суурилсан өөрийгөө таних систем юм. Таны төрсөн огноо–ноос гаргаж авсан тоонуудыг ашиглан амьдралын зам, зан төлөв, давуу тал, кармик сорилт, дотоод эрч хүч, сэтгэлзүйн бүтэц зэргийг том зургаар илэрхийлж чаддаг.

Энэ системийг Ерөнхийдөө:

Таны төрсөн өдөр, сар, жил

Эдгээрийн нийлбэр, хасалт, боловсруулалт гэсэн тоон томъёоллоор тооцож матриц үүсгэдэг.


Matrix Destiny таны тухай юу хэлж өгдөг вэ?

Зан төлөв, зангийн үндэс. Таны төрөлхийн зан чанар, сэтгэлзүйн хэв маяг, ямар эрч хүч зонхилж байгааг илтгэнэ.

Давуу тал, авьяас. Танд байгалиас заяасан чадвар, юу хийвэл илүү амжилттай байхыг харуулна.

Сул тал, дутуу эрч хүч. Амьдралдаа юуг хөгжүүлэх ёстой, дотоод блок, айдас, эмзэг талууд хаана байгааг гаргаж өгдөг.

Кармик даалгавар. Өмнөх амьдралын (эсвэл удмын) шийдээгүй асуудал, энэ амьдралд сурах хичээлүүд.

Хайр, харилцааны философи. Ямар төрлийн харилцаанд татагдах, юунаас айдаг, ямар хүнийг зайлсхийх хэрэгтэйг харуулдаг.

Санхүү болон ажил. Ямар орчин/хөдөлгөөн танд мөнгө авчирдаг, ямар чиглэл таны амжилтыг дэмждэгийг тодруулна.

Амьдралын мөчлөгүүд. Таны амьдралд ямар үед өсөлт, ямар үед сорилт ирэхийг үе шаттай илтгэнэ.


Matrix Destiny онцлог:

• Нарийвчлалтай тооцоо

 Тоо бүр өөрийн энерги, зорилготой.

• Хүн бүрт өвөрмөц матриц гарна

 Ижил төрсөн хүн байсан ч тоонуудын зохион байгуулалт өөр.

• Практик зөвлөгөө өгдөг

 Юуг хөгжүүлэх, юуг засах ёстойг шууд хэлдэг.

• Зөв цагийн төлөв (Cycle/Period)

 Хэзээ өөрчлөлт хийхэд тохиромжтойг заана.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл