Azurite: Азурит чулуу нь бидний /гурав дахь нүд/ буюу мэлмий хүрд болон титэм хүрдийг идэвхжүүлж, нээж, улмаар хоорондох урсгалыг тогтворжуулж өгдөг чулуу юм. Энэ нь танд ухамсарт зүүд /lucid dream/, астрал төсөөлөл, зөн совингийн бясалгал, алсын хараа зэрэгт гүнзгий судлахад тусална. Зүрх сэтгэлээ сонсон шийдвэр гаргахад, биеэ даасан байхад онцгой нөлөөтэй.
Азурит чулуу нь стресс тайлах, тайвшруулахад тусалдаг. Энэ нь сөрөг бодлуудыг арилгахад тустай бөгөөд таны амьдралын эерэг талуудтай сүнслэг холбоог бий болгох боломжийг олгодог. Энэхүү ховор байгалийн чулуу нь сэтгэл санааг тайвшруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.
Цамхаг хэлбэртэй чулуу нь "мастер анагаагч" гэгддэг бөгөөд тухайн чулууны энерги нь 6 талаасаа цугларч цамхаг чулууны үзүүрт төвлөрснөөр уг чулууны хүч/ энерги нь улам их болдог. Рейки эмч нар чулуун цамхгийг энерги цэвэрлэх, эдгээх, тэнцвэржүүлэх зорилгоор ашигладаг. Мөн энергийн 7 хүрдийг тэнцвэржүүлxэд хэрэглэгддэг.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой