Carnelian: Карнелиан чулуу нь сөрөг нөхцөл байдлыг даван туулж, төвлөрлийг хурцалж, тууштай байдлыг дэмждэг.
Мөн бусдыг өөртөө татах, өөртөө итгэлтэй байхад тусалдаг хүчтэй чулуу юм.
Red Jasper: Улаан хас чулуу нь газардуулах энергитэй, өөртөө итгэх итгэл, урам зориг, тэсвэр хатуужилд сайн чулуу юм. Мөн эзэндээ биеийн эрч хүч, энерги өгдөг.
Tiger’s eye: Барын нүд чулуу нь эзэндээ эр зориг, өөрийгөө хамгаалах чадвар, шаламгай бөгөөд зөв шийдвэр гаргахад тусалдаг.
Green Aventurine: Ногоон ундрам чулуу нь амжилт, шинэ эхлэл/ боломж, аз, мөнгө, ажил карьер амжилт, хөгжил дэвшилтэд сайн чулуу юм.
Lapis Lazuli: Номин чулуу нь оюун ухаан, хоолойн хүрд, зүрхэн хүрд хоорондын харилцааны чадварыг хөгжүүлдэг чулуу юм. Мөн өөртэйгөө үнэнч харилцаа тогтооxод тустай. Номин чулуу нь эрч хүч, оюун ухаан, дотоод алсын хараа, оюуны чадавхыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Amethyst: Нил ягаан болор чулуу нь айдас түгшүүр, стрессийг биеийн аура болон оюун санаа бодлоос салгаж өгөхөд тусалдаг, хамгийн хүчтэй анагаагч чулуунуудын нэг. Мөн зөн билгээ сайжруулж, зөнтэй зүүд зүүдлэхэд тусалдаг.
Clear Quartz: Усан болор нь Мастер анагаагч гэж нэрлэгддэг ба сүнсний хөгжил, өөрийгөө анагаахад хэрэглэгддэг чулуу юм. Уст болор чулуундаа та хүссэн зорилтоо даатган өгч түүнийгээ эргүүлэн авах боломжтой. Уст болрыг бусад чулуутай хослуулан хэрэглэхэд тухайн чулууны энерги нэмэгддэг гэдэг. Уст болор нь мөн бусад чулууны энергийг цэнэглэх хүчтэй гайхалтай чулуу юм.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой