Зурхайн уншлага | Astrology reading

555,555₮
Богино тайлбар
зөвхөн төрсөн цаг, газраа мэддэг хүмүүс захиалга хийнэ үү. нэмэлт тайлбар хэсэгт: төрсөн он, сар, өдөр, цаг, минут, хот, улс, & Instagram хаяг бичнэ үү. Жишээ: 1991 он, 1 сарын 1н, өглөөний 11 цаг 11 минут, Улаанбаатар, Монгол. @9th._.house

Миний тухай: 

Миний хөөрхөн бие 2012 оноос хойш астрологи, сүнслэг амьдрал, шулмын зан үйл тухай сурч ирсэн хүн байгаа. 2012 оноос өмнө, тоон зурхай, барууны, өмнөдийн зурхайд маш их сонирхолтой судалдаг байсан ч яг 2012 оноос хойш хичээл шиг тууштай сурч эхэлсэн юм. Мэдээж улам их сурах тусам, улам их сураагүй, сурах ёстой зүйл байдаг гэдгийг ойлгож авсан. Ийнхүү одоо астрологи уншлага, тоон зурхай, тарот уншлага, Human Design, Matrix Destiny гэх мэтийг сураад, бусдадаа заах хэмжээнд хүрээд явж байна. 


Энэ хугацаанд маш олон хүмүүст уншлага хийж, өөрийн мэдлэг чадварын улам хөгжүүлж ирлээ. Олон жилийн туршлагатай тул вэдик зурхай мөн сурч, вэдик зурхай натал зурхайгаас илүү тохиромжтой таардаг, мөн дэлгэрэнгүй практик мэдээлэл өгдгийг ойлгоод мөн сурсан мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцахаар уншлагаа албан ёсоор хийж эхэлж байнаа. 

Уншлагын үед би өөрийн сурсан сэтгэлзүйн мэдлэг, мөн сүнслэг ертөнцийн тухай сурсан мэдлэгээ ашиглан танд чадах чинээгээрээ туслах болно.




Ведик зурхай vs Барууны зурхай ялгаа нь юу вэ?


Ихэнх хүмүүс натал чарт уншлага гэхээр Барууны зурхай гэж ойлгодог. Гэхдээ жинхэнэ оддын бодит байрлалыг тооцож, карма ба хувь тавиланг тодорхойлдог нь Ведик зурхай буюу Энэтхэгийн эртний систем юм.


Барууны зурхай таны төрсөн өдрийн символик дүрслэл дээр үндэслэдэг. Натал чарт нь таны зан чанар, сэтгэл хөдлөл, дотоод шинж чанарыг ерөнхий байдлаар харуулдаг. Барууны астрологи нь тропик зодиак дээр тулгуурладаг бөгөөд улирлын байрлал, нарны эквиноктуудтай холбоотой. Голчлон хүний сэтгэл зүй, зан төлөв, сэтгэл хөдлөлд анхаардаг. Үүний гол зорилго нь “чи ямар хүн бэ?” гэдэгт хариулт өгөх юм.


Ведик зурхай (Jyotish) бол таны төрсөн мөчийн од гаригуудын бодит байрлал, нарны хөдөлгөөн, сарны нөлөө, кармын эрч хүчийг тооцдог систем. Энэ нь сидераль зодиак дээр тулгуурлаж, хүний карма, амьдралын зорилго, үйл явдлын цаг хугацааг нарийвчлан тодорхойлдог. Ведик зурхайд планетын мөчлөг (даша), транзит (гочара), хэсгийн зурлагууд (D9, D10, D30 гэх мэт) ашиглагддаг тул ажил, санхүү, хайр дурлал, эрүүл мэнд, сүнслэг өсөлт зэрэг бүх сэдвийг улам дэлгэрэнгүй харуулна.


Үүний гол зорилго нь “чи яагаад ийм хүн болсон бэ? одоо хаашаа явж байна вэ?” гэдгийг ойлгуулахад оршино. Өөрөөр хэлбэл Ведик зурхай нь илүү практик, нарийвчилсан, ирээдүйд болох зүйлсийг зөгнөх чадвартай.


Товчоор:

Барууны зурхай = өөрийгөө таних

Ведик зурхай = хуучин амьдрал, карма, хувь тавилангаа ойлгох

Барууны зурхай хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, дотоод шинж чанарыг ойлгоход сайн бол,

Ведик зурхай нь амьдралын үйл явдал, карьер, санхүү, хайр дурлал, сүнслэг замналаа тодорхойлоход хүчтэй. Нарийвчилсан планетын байрлал, кармик мөчлөгүүд нь амьдралын боломж, сорилтыг зөв цагт тодорхойлоход тусалдаг.


Натал чарт бол бидний амьдралын ерөнхий газрын зураг гэж хэлж болно. Төрсөн мөчид тэнгэрийн од гаригуудын байрлал таны зан чанар, хувь тавилан, хайр дурлал, санхүү, зорилго, дотоод хүч, сорилт бүрийг харуулдаг.


Ведик зурхай бол таны амьдралыг олон түвшинд задлан, сэдэв бүрт тусгай чарт гарган харуулдаг. Жишээ нь:


D1 – Rashi Chart (Үндсэн зурлага)

D2 – Hora Chart (Санхүү)

D3 – Drekkana (Ах дүү ба хамтын нөлөө)

D4 – Chaturthamsha (Гэр орон, хөрөнгө)

D6 – Shashtamsha (Эрүүл мэнд, кармын сорилт)

D7 – Saptamsha (Үр хүүхэд, бүтээмж)

D9 – Navamsa (Хайр, гэрлэлт, сүнслэг өсөлт)

D10 – Dasamsha (Ажил, карьера, нэр хүнд)

D12 – Dwadashamsha (Эцэг эх, өв уламжлал)

D20 – Vimsamsha (Сүнслэг зам, итгэл үнэмшил)

D24 – Chaturvimshamsha (Мэдлэг, боловсрол)

D30 – Trimshamsha (Сөрөг карма, сүүдэр тал)


Ийм учраас хүн бүр амьдралдаа нэг удаа ч гэсэн Ведик зурхайн уншлага авч, өөрийгөө илүү гүнзгий ойлгох, карма, хувь тавилан, амьдралын зорилгог мэдэх нь тустай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл