Байгалийн чулууг хэрхэн сонгож авах вэ?

2022 оны 10 сарын 17

Байгалийн чулууг хэрхэн сонгож авах вэ?

Байгалийн чулуу нь олон зуун жилийн туршид газрын хөрсөнд элдэв эрс тэрс цаг агаар, хүндийн даралт, гал усны нөлөөлөл зэргээс шалтгаалж янз бүрийн гайхалтай гэмээр өнгө төрхийг өөртөө уусгаж, тэр хэмжээгээрээ их хэмжээний энергийг хуримтлуулсан байдаг. Энэхүү гайхалтай байгалийн эрдэс баялагийг өөртөө ойр байлгаж, тодорхой хэмжээнд бэлэгшээн хүндэлдэг байваас дэлхий ертөнцийн энергийн их хүчээс хүртэх боломжтой гэж үздэг байх нь. Тэгвэл та өөртөө хамгийн тохирсон чулууг хэрхэн сонгох вэ гэдэг асуултыг хамтдаа авж үзэцгээе.


Хэрхэн өөртөө тохирсон чулууг сонгож авах вэ?

  1. Юунд ашиглах гэж байгаагаа бодно. Та өөртөө нөхцөлгүй хайрыг, эсвэл эд баялаг, мотиваци зэргийг дуудахыг хүсч байгаа бол тэрхүү энергийг өөртөө илүү шингээсэн чулуунуудаас сонголтоо хийгээрэй. Жишээ нь ягаан болор нь хайрыг бэлгэддэг бол, хар турмалин нь элдэв сөрөг энергиэс хамгаалах хамгаалалтыг дуудах юм.
  2. Өөрийн зөн совинг ашиглах. Олон чулуунуудаас таны нүдэнд тусаж, өөрийн эрхгүй татагдаж буй чулуу тань хамгийн мэргэн сонголт тань байх болно гэдэгт итгээрэй. Татагдсан чулуугаа илүү ихээр судалж, тайлбарыг нь уншихаас гадна өөрөө google, бусад вэбсайтуудаас хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ хүлээн авж, танд таалагдвал тэр чулуугаа өөрийн болгоод аваарай.
  3. Ордтой тань ээлтэй чулууг сонгох. Орд бүрт ээлтэй чулуу байдаг гэдгийг та мэдэх үү? Хумхын ордныхонд анар болон нил ягаан болор ээлтэй байдаг бол арслангийн ордныхонд барын нүд болон лабрадорит гайхалтай зохицно.
  4. Энергийн хүрдтэй холбогддог чулууг сонгох. Та аль энергийн хүрд буюу чакран дээрээ ажиллах шаардлагатай байгаа вэ? Зөн совингоо сайжруулая, тархи толгойн хэсгийн өвчлөлүүдээс энергийн хувьд илааршая гэвэл титэм хүрдтэй холбогддог нил ягаан болор нь таны зөв сонголт байх болно. Харин хоолойн хүрд дээрээ төвлөрж, цэгцтэй зөв ярихдаа анхаарлаа хандуулая гэвэл цэнхэр өнгөтэй амазонит таны сайн найз байж чадах юм.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл